Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтсийн албан хаагчид Багахангай дүүргийн 2 дугаар хороонд хэрэгжиж буй инженерийн дэд бүтцийн төслийн явцтай танилцаж, туршлага судлах уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтыг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлын бодит хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцсон юм.
Уг төсөл нь 2023 онд эхэлсэн бөгөөд нийт 248 айл өрхийг цэвэр ус, дулаан, бохирын төвлөрсөн системд холбох дэд бүтцийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хийгдэж буй инженерийн шугам сүлжээний ажлууд 2026 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн бөгөөд энэ нь тухайн бүсийн иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, хот байгуулалтын стандарт шаардлагыг хангах чухал ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна