Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 26 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн талбайд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, төсөл хэрэгжүүлэгч “Азийн идэр цамхаг” ХХК болон гэрээ байгуулсан 56 сууц өмчлөгчдийн төлөөлөл хамтран ажиллаж төслийн явцын талаар мэдээлэл солилцлоо.

Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн “Дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг үр дүнтэй, чанартай урагшлуулахад талуудын ойлголцол, хамтын ажиллагаа чухал. Иргэд төсөл хэрэгжүүлэгчийн чадавх, хэрэгжилтэд эргэлзэх эрхтэй бөгөөд үүнд хүндэтгэлтэй хандах нь зүйтэй. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс ажлын явцыг тогтмол мэдээлж, захиалагчийн хяналтыг бид тасралтгүй хийж байна. Харин гэрээ байгуулаагүй иргэн н.Хүрэлсүхтэй зөвшилцөлд хүрэх хүрээнд өмнө нь тавьсан саналуудад тодорхой хариу өгөхийг хүсэж байна” хэмээн онцоллоо.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна