Утас : 70101660

Чингэлтэй дүүргийн 2-р хорооны хуучин орон сууцны дахин төлөвлөлтийн талаар оршин суугчдад мэдээлэл өглөө

Админ
2026/05/19

Чингэлтэй дүүргийн 2-р хорооны Сангийн яамны 20 айлын болон Холбооны 1, 2 дугаар орон сууцны барилгуудын сууц өмчлөгчдийн хүсэлтийн дагуу “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дахин төлөвлөлтийн мэргэжилтэн Н.Базар оршин суугчдад дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тус барилгууд нь 1974 онд ашиглалтад орсон, 3 блок бүхий 5 давхар орон сууцны барилгууд бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон байна. Гэвч одоогийн байдлаар Нийслэлийн Засаг даргын дахин төлөвлөлтөд оруулах захирамж хараахан гараагүй байгаа юм.

хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

Мөн тухайн байршил нь НИТХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор батлагдсан Бага тойруу орчмын төлөвлөлтийн бүсэд хамрагдаж байгаа бөгөөд уг бүсэд орон сууцны барилгын өндрийг 7 давхар хүртэл байхаар хязгаарласан онцлогтойг уулзалтын үеэр танилцууллаа.

2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болсон уулзалтаар оршин суугчдад ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган дахин барих үйл ажиллагааны эхний үе шат, хууль эрх зүйн зохицуулалтын талаар ерөнхий мэдээлэл өгч, дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа эсэх саналын хуудсыг бөглөх шаардлагатайг мэдээлэв.

"УЛААНБААТАР OPOH УЛААНБААТАРОРОН OPOH СУЧЦЖУУлалТХ XXK" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Оршин суугчдын дэмжсэн санал 80 хувьд хүрсэн тохиолдолд дараагийн шатны буюу нийт оршин суугчдыг хамарсан дэлгэрэнгүй уулзалт зохион байгуулж, цаашдын үйл ажиллагаа, оролцогч талуудын хамтын ажиллагааны талаар санал солилцон ажиллах юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна