2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/414 дүгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-д шилжин ирсэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны СОТ-ийн 3, 10 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд оршин суугчидтай хийсэн хоёр талт уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Тус байршил нь 31 оршин суугчтай, 1963 онд ашиглалтанд орсон. 2020 онд Их газрын жигүүр компанитай гурван талт гэрээ байгуулсан ч төслийн хэрэгжилт өнөөдрийг хүртлэх хугацаанд гацсан хэвээр байна.
Одоогийн байдлаар 3 дугаар байрны дээврийг нураасан, оршин суугчид байраа суллан гарсан байдалтай байгаа юм. Иргэдийн зүгээс дахин төлөвлөлтийн ажлыг яаралтай эхлүүлж, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна