Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байрны оршин суугчидтай гурван талт уулзалт зохион байгууллаа. Уулзалтад иргэд, Улаанбаатар орон сууцжуулалт ХХК болон төсөл хэрэгжүүлэгч тал оролцож, дахин төлөвлөлтийн төслийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов
.
Тус төслийн гүйцэтгэгчээр “Саруул Оч” ХХК шалгарч скиз зураг батлагдсан ба төслийн танилцуулга болон хэрэгжилтийн төлөвлөгөөг иргэдэд танилцууллаа.

Мөн Улаанбаатар орон сууцжуулалтын газрын дарга Б.Пүрэвсүрэн төрөөс хэрэгжүүлэх бодлого, зохион байгуулалтын хүрээнд хийгдэх ажлуудыг танилцуулж, төсөл хэрэгжүүлэх үе шат, иргэдийн эрх ашгийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.


Уулзалтын үеэр оршин суугчдын санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, цаашид төслийг иргэдийн оролцоонд тулгуурлан хамтын ойлголцлын хүрээнд хэрэгжүүлэхээр санал нэгдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна