УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор орон сууц захиалж залилуулсан болоод дахин төлөвлөлттэй холбоотой хохирсон иргэдийн асуудлыг нээлттэй хэлэлцлээ. Хуралд байнгын хорооны гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар, П.Сайнзориг, Б.Баярбаатар нараас гадна Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хот байгуулалт, хотын стандартын газар, "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн холбогдох албаныхан оролцов.

13 жилийн өмнө газраа чөлөөлсөн ч өнөөдрийг болтол орон сууцанд орж чадаагүй байгаа иргэний асуудлаас эхлээд хариуцлагагүй барилгын компанид захиалга өгч хохирсон иргэдийн төлөөллүүд асуудлаа хэлж, төрийн зүгээс дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлэв.

Мөн Байнгын хорооны хуралдааны үеэр ЦЕГ-аас орон сууцтай холбоотой залилах гэмт хэргийн нөхцөл байдлаар талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, 2024 онд цагдаагийн байгууллагад 456 орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2025 онд 512 иргэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ. Харин энэ оны эхний 4 сарын байдлаар орон сууцтай холбоотой залилан мэхлэх 199 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна