Утас : 70101660

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 1-22 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн зураг төслийн концепцыг танилцууллаа

Админ
2026/06/11

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй 1-22 дугаар орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэхээр шалгарсан “Монгол Архитектур Дизайн” ХХК-ийн баг төслийн зураг төлөвлөлтийн концепц, архитектурын шийдэл болон байгаль орчны төлөв байдлын үнэлгээний судалгаа, тайланг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулж, санал солилцлоо.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Танилцуулгын үеэр төслийн ерөнхий төлөвлөлт, архитектурын шийдэл, орчны тохижилт, ногоон байгууламж, авто зогсоолын зохион байгуулалт зэрэг зураг төслийн үндсэн концепцыг танилцуулж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний судалгаа, тайлангийн үр дүнг хэлэлцлээ.
Цаашид боловсруулсан зураг төсөл болон судалгааны тайланг оршин суугчдад танилцуулж, иргэдийн санал хүсэлт, байр суурийг сонсох уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Уг уулзалтаар иргэдээс ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн судалж, зураг төслийн дараагийн шатны боловсруулалтад тусган ажиллах юм.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн, мэдээний өрөө ба "УЛААНБААТАР УЛААНБААТАРОРОН OPOH СУУЦЖУУЛаЛТ XXK 9" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна