Утас : 70101660

АНУ-ЫН ДЕТРОЙТ ХОТЫН “BOOK TOWER”-ИЙН СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТУУДААС...

Админ
2025/05/29

1926 онд Детройтын төвд сүндэрлэн босож байсан Book Tower нь архитектурын үнэт өв болохоос гадна тус хотын алтан үеийн гэрч болсон түүхэн барилга билээ. Итали Ренессанс хэв маягаар баригдсан уг 38 давхар түүхэн цамхаг нь олон арван жилийн турш орхигдон, сүйдэж эхэлсэн ч 21-р зуунд дахин амь орсон гайхамшигт жишээ болжээ.

400 сая ам.долларын хөрөнгө оруулалттай, цогц сэргээн засварлалт

2022 онд “Bedrock Detroit” компанийн удирдлага дор 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн тус сэргээн засварлалт нь зөвхөн хуучин барилгыг шинэчилснээр зогсохгүй түүхэн барилгыг орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн уялдуулж дахин ашиглах зоримог шийдэл байв.

Архитектурын өвийг хадгалсан жишиг төсөл

Book Tower нь зөвхөн иргэд, жуулчдын сонирхлыг татах барилга бус, харин Детройт хотын дахин сэргэн мандалтын бэлгэ тэмдэг хэмээн олонд танигджээ. 2023 онд Architectural Digest сэтгүүлээс “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй дахин ашиглагдсан 11 барилга”-ын нэгээр нэрлэгдсэн нь тус төсөл хэр өндөр түвшинд хэрэгжсэний баталгаа болжээ.

Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Book_Tower

 Орчуулсан Г.Энхгэрэл

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна