Утас : 70101660

Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө болон Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дахин төлөвлөлтийн асуудлаар санал солилцлоо

Админ
2026/04/01

Уулзалтын үеэр Баянгол дүүрэгт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслүүд, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны нөхцөл байдал, иргэдийн санал хүсэлт, төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгарсан барилгын компаниудад анхааруулах уриалга, хариуцлагажуулах тухай, барилгын ажил явагдахад ойр орчимд нь тулгарч буй хүндрэл бэрхшээл зэрэг олон сэдвийг хөндөн ярилцсан юм.

May be an image of newsroom and text


May be an image of newsroom and textМөн уулзалтад тус дүүргийн анхан шатны нэгжийн удирдлагууд болох хороодын Засаг дарга нар оролцож, өөрсдийн хороонд өрнөж буй дахин төлөвлөлтийн ажлын явцын талаарх мэдээллээр хангаж, оршин суугчдын хүсэлтийг уламжилсан, хамтарч асуудлыг гаргалгааг гаргах, нэгэндээ дэмжлэг үзүүлэх талаар санал нэгдсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

May be an image of one or more people, newsroom and text

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн тухайд, Нийслэлийн 6 дүүрэг, Налайх дүүргийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин барилгажуулах төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн хэмжээнд 21 байршлын төсөл Нийслэлийн Засаг даргын захирамжаар шилжин ирсэн, тус байршлуудад судалгаа хийх, иргэд оршин суугчидтай уулзалт зохион байгуулах ажлууд өрнөж байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна