Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 38, 41 дүгээр байрны оршин суугчдад дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөх уулзалтыг 2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Гранд Плаза төвийн урд байрлах тус хоёр барилга нь 4 давхар, тус тус 48 өрхтэй бөгөөд 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан хэдий ч одоогоор Нийслэлийн Засаг даргын дахин төлөвлөх тухай захирамж хараахан гараагүй байна. Сууц өмчлөгчдийн зүгээс дахин төлөвлөлтийг цаг хугацаа алдахгүй явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж цаашид идэвх, санаачлагатай хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.

Уулзалтын үеэр Баянгол дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслүүдийн явцыг танилцуулж, бодит жишээгээр мэдээлэл өглөө. Тухайлбал, тус дүүргийн 2 дугаар хорооны 32 дугаар байрны төслийн хүрээнд шинээр баригдах орон сууцны 2 дугаар давхрын бетон цутгалтын ажил явагдаж байна. Энэхүү байршлын оршин суугчид богино хугацаанд буюу нэг долоо хоногийн дотор хоёр болон гурван талт гэрээгээ байгуулж, харилцан зөвшилцөлд хүрсэн нь төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна