Утас : 70101660

СХД-ийн 19 дүгээр хорооны дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр талууд уулзлаа

Админ
2026/06/03

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Мөнх Ариун Булаг” ХХК, дүүргийн Газрын алба болон Дахин төлөвлөлтийн хэлтэстэй хамтран ажлын уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар төслийн хэрэгжилтийн явц, газар эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Мөн төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, газрын бүрдүүлэлттэй холбоотой ажлуудыг хууль, журмын хүрээнд шуурхай зохион байгуулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, шаардлагатай судалгаа, мэдээллийг нэгтгэн боловсруулж байна. Талууд иргэдийн эрх ашгийг хангах, төслийн хэрэгжилтийг тогтвортой үргэлжлүүлэхэд анхаарч, уялдаа холбоотой ажиллахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна