Утас : 70101660

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 20 дугаар байрны оршин суугчидтай хоёр талт уулзалт зохион байгууллаа

Админ
6 цаг 3 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/883 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 20 дугаар байрны дахин төлөвлөлтийн төсөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжиж ирсэн.нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад


Тус барилга нь 1980 онд ашиглалтад орсон, 54 сууц өмчлөгчтэй бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-07-136/1751 дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүйд тооцогдсон.

нэг буюу түүнээс олон хүн ба "УЛААНБААТАР OPOH СУУЦЖУУЛАЛт ХХΚ" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын үеэр Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн “Тус байршил 7 давхарын өндрийн хязгаарлалтад хамрагдсан нь тодорхой хүндрэл дагуулж байгаа ч бид ажлаа зогсоохгүй. Сонгон шалгаруулалтад оролцох компаниуд өөрсдийн эдийн засгийн тооцоо, техник, эдийн засгийн үндэслэлдээ тулгуурлан шийдлээ боловсруулан санал ирүүлэх боломжтой” гэдгийг онцоллоо.

хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

Тус байршлын оршин суугчид дахин төлөвлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг ирэх долоо хоногт зарлахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна