Утас : 70101660

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Админ
2026/08/03

Нийслэлийн Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/1004 дүгээр захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна. Төслийн байршил Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах НА-01 дугаартай 6 багц байршил.

01- 3 дугаар орон сууцны барилга 371м2 талбай.

02- 5, 6 дугаар орон сууцны барилга 756м2 талбай.

03- 7, 8 дугаар орон сууцны барилга 751м2 талбай.

04- 11 дүгээр орон сууцны барилга 775м2 талбай.

05- 22 дугаар орон сууцны барилга 1656м2 талбай.

06- 32 дугаар орон сууцны барилга 1700м2 талбай.

Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь багц тус бүрээр эсхүл нийтэд нь оролцох боломжтой ба, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 1,000,000 (нэг сая) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна. Төлбөрийн данс: Хаанбанк банкны 5111838906 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь нэг ширхэг, хуулбар хувь нэг ширхэгийг бэлтгэн 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагт “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төв оффисын 1403 тоотод хүлээлгэн өгнө. Тус өдрийн 12.00 цагт төслийг нээнэ. 

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Бизнес таур, 14 давхар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төв оффис Утас: 70101660 Вэб сайт: www.ubos.mn

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна