Аж ахуй нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг. Энэ дагуу “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ажилтан, алба хаагчид өнөөдөр /2025.03.28/ бүх нийтийн цэвэрлэгээнд нэгдэж, Хуримын ордны урд талаас Хүүхдийн ордны баруун талын уулзвар хүртэлх зам талбайг цэвэрлэлээ.
Ташрамд, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэрлэгээг идэвхжүүлэхээр нийслэлийн Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г жил бүр зохион байгуулдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна