
2014 онд тус 2 давхар байрны ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд 2024 оноос хойш төвийн халаалтгүй болж, уурын зуухаар халаалт авч байгаа юм. Өмнө нь 20 гаруй удаа сонгон шалгаруулалт зарласан боловч байршлын онцлогоос шалтгаалан барилгын компаниуд шинэ орон сууцаа борлуулах боломжгүй, ашиггүй гэж үзэн оролцохоос татгалзсаар ирсэн.
Иймд тус байршил Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/1060 захирамжаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжин ирсэн билээ. Үүнтэй холбогдуулан Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал, холбогдох мэргэжилтнүүдийн хамт оршин суугчид болон хорооны Засаг дарга Ж.Батбилэгтэй уулзалт зохион байгуулж хуучин барилгыг буулган дахин барих үе шат, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр шинэ орон сууцны гадна инженерийн шугам сүлжээг улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн татах бөгөөд цэвэр, дулааны холболт бүрэн шийдэгдэнэ гэж мэдээлэв. Мөн тус байршлын онцлог, нөхцөл байдлыг харгалзан “Компаниуд оролцохгүй байсан ч бид төслийг урагшлуулж, шийдэл гаргалгаа олох болно” гэдгийг онцолсон юм.

Тус байр нийт 27 өмчлөгчтэй бөгөөд тэд шинээр баригдах орон сууцанд хамрагдах, захиалга өгөх иргэдийн судалгааг хорооны Засаг даргатай хамтран гаргахаар болж иргэдийн зүгээс дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх ажлыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна