Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилгоор зохион байгуулсан “Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн” нээгдлээ.

Энэхүү уралдаанд 21 улсын 43 мэргэжлийн баг оролцсоноос хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Тэдний боловсруулсан бүтээлийг 11 дүгээр сарын 11-ээс 14-ний өдрүүдэд олон нийтэд дэлгэн үзүүлж, шилдэг багуудыг удахгүй зарлах юм.

“Хүннү хот”-ын төлөвлөлт нь тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан, ухаалаг болон ногоон технологийн шийдэлтэй, Монголын түүх, соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан шинэ үеийн дагуул хотын загвар бүтээх зорилготой юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна