
"Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс Толгойт дэд төв орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын хүрээнд холбогдох хороодтой хамтран орчны судалгаа, дэд бүтцийн нөхцөл байдлын үнэлгээ, оршин суугчдын байр суурь зэрэг чиглэлээр судалгааны ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Эдгээр ажлын үр дүнд тулгуурлан шинэ төлөвлөлтийн шийдэл, иргэдийн оролцоонд суурилсан хөгжлийн загвар боловсруулах зорилготой юм.

Үүнтэй уялдуулан тус хэлтсийн төлөөлөл өнөөдөр /2025.11.11/ Хот төлөвлөлт, судалгааны институт-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна