
Өнөөдөр /2025.11.14/ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс нь Толгойт дэд төв орчмын 133 га бүсийг дахин төлөвлөх төслийн хүрээнд Хот байгуулалт, хотын стандартын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга М.Мэндсайханаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч ажиллаа.

Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга М.Мэндсайхан байгууллага, хэлтсийн чиг үүрэг, тэр дундаа дахин төлөвлөлтийн төслүүдэд гүйцэтгэдэг оролцоо, дахин төлөвлөлтийн төслийн ажлын даалгавар боловсруулах, батлуулах үе шат, шаардлагуудыг танилцуулсан бөгөөд Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн явцад хуримтлуулсан туршлагаас хуваалцав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна