Утас : 70101660

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 7-Р ХОРООНЫ ИРГЭДЭД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Админ
2025/11/25

Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 76/1, 76/2 дугаар байр болон ХЦ-20 дугаар байрны оршин суугчидтай дахин төлөвлөлтийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх ээлжит уулзалтыг зохион байгууллаа.

May be an image of one or more people, people studying, newsroom and text

Уулзалтаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн чиг үүрэг, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барих ажил ямар үе шаттай хэрэгжих талаар танилцуулсан.

May be an image of one or more people, train, crowd and text

Тус байршлууд нь Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн захирамжаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжиж ирсэн бөгөөд орон сууцнуудын дээвэр, ханын цууралт, дулааны асуудал, материалын элэгдэл зэрэг ноцтой доголдол байсаар байна.

May be an image of one or more people, train and text

Уулзалтын үеэр оршин суугчдын санал, байр суурийг сонсож, холбогдох асуултад Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал хариулав. Мөн оршин суугчид төслийн явцад хяналт тавих иргэдийн төлөөлөл буюу хяналтын хороо байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна