2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Улаанбаатар Орон Сууцжуулалт” ХХК-иас нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн асуудлаар иргэдийн оролцоонд тулгуурласан хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Уг хэлэлцүүлэгт Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн дахин төлөвлөлтийн бүсэд амьдарч буй иргэдийн төлөөлөл оролцож, газар дээр нь тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлага болон төсөл хэрэгжихтэй холбоотой өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Энэ үеэр иргэдэд саналын хуудас тарааж, дахин төлөвлөлтийн үйл явц, орон сууцжуулах шийдлийн талаар санал хүсэлтийг нь авсан. Нийт 58 иргэний бөглөсөн саналын хуудсыг дүүрэг тус бүр хариуцсан мэргэжилтнүүд нэг бүрчлэн авч үзэн, тухайн иргэнтэй утсаар холбогдож асуултад нь дэлгэрэнгүй тайлбар, хариулт өгч ажиллав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна