Уулзалтаар зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж буй “Монгол Архитектур Дизайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Очир-эрдэнэ төслийн ерөнхий төлөвлөлт, архитектурын шийдэл, гадна орчны зохион байгуулалт, ногоон байгууламж болон байгаль орчны төлөв байдлын үнэлгээний үр дүнг оршин суугчдад дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өглөө.

Мөн танилцуулгыг эхний ээлжинд 1-р байрны өмчлөгч иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг нь сонсохын зэрэгцээ дахин төлөвлөлтийн төслийг иргэдийн оролцоо, санал бодолд тулгуурлан хэрэгжүүлэх зорилгоор судалгаа авч ажиллалаа. Цаашид төслийн хамрах хүрээний бусад байрны оршин суугчидтай уулзалт, хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн санал зөвлөмж, судалгааны үр дүнг зураг төслийн боловсруулалтад тусган ажиллах юм.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна