Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35, 36 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд оршин суугчид болон төсөл хэрэгжүүлэгч “Тэргүүн Чансаа” ХХК-ийн удирлагатай хамтарсан гурван талт уулзалт зохион байгууллаа.

Төслийн эскиз зураг батлагдсан, цаашид иргэдтэй зөвшилцөх гэрээ байгуулах шатанд шилжихэд бэлэн болсон талаар мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар тус байршлын оршин суугчдын саналын хувь шаардлагатай 80 хувьд хараахан хүрээгүй байгаа юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна