Бага тойруу хэсгийн хуучны байрнуудын СӨХ-ны төлөөлөл, удирдлагуудтай уулзалт хийж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны талаарх ойлголт мэдээлэл өглөө.

Нийтийн эрх ашиг гэж юу?. Үүнд хүн бүр өөр өөрсдийнхөө өнцгөөс хариулах байх. Гэвч дахин төлөвлөлт бол нийт өмчлөгчдийн нэгдэл, нэг санаа зорилго дор хийгддэг бүтээн байгуулалтын ажил юм. Нэг л иргэн эсэргүүцвэл төсөл гацна, цаг хугацаа алдана.

СӨХ-ыхны хэлж буйгаар, гаднаас нь харахад хөгцөрч мөөгөнцөрдсөн, сууриараа суулт өгсөн, 3-аас дээш давхарт байгаа айлуудад дусаал дусдаг зэрэг маш олон хүндрэлүүд байна. Нүүрний хэсэг нь үйлчилгээний байгууллагуудтай учир өнгө үзэмж сайтай харагддаг. Гэвч дахин төлөвлөлтөд орох сургаар дулаалга, засвар огт хийгддэггүйг онцлов. 1960 оноос хойш их засвар хийгдээгүй байр ч байдаг аж.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс иргэд, оршин суугчдыг зөв, хүртээмжтэй, нэгдсэн мэдээллээр хангах, дахин төлөвлөлт, амьдрах орчны талаарх нөлөөллийн уулзалтуудыг үе шаттай хийсээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна