Утас : 70101660

НИЙТ АЖИЛЧДЫН ХУРАЛ БОЛЛОО

Админ
2026/11/11

2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн нийт ажилчдын хурал зохион байгуулав. Хурлаар Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дүүрэг хариуцсан мэргэжилтнүүдээс төсөл тус бүрийн явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл авсан бөгөөд түр суурьшуулах зориулалттай дөрвөн байршлын өвөлжилтийн бэлтгэл байдлыг тодрууллаа. Мөн байгууллагын 2027 оны төсвийн төслийг ирэх долоо хоногийн Даваа гарагт хэлэлцэхээр болов.

Гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн: “Ирэх онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг онцлоод, хотын дахин төлөвлөлтийг стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах зорилгоор хурлыг зохион байгууллаа” гэв.

May be an image of oboe, flute and text

May be an image of one or more people and text

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна