Барилгын салбарын 99 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Porsche Улаанбаатар төв, “Блүүм технологи” ХХК, “Трү ти ар си” ХХК-тай хамтран 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Бизнес ба боломж” сэдэвт санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.


Уулзалтад Нийслэлийн захиргааны болон инженерийн дэд бүтцийн байгууллагуудын төлөөлөл, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барих төслийн гүйцэтгэгч компаниуд, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн удирдлагын баг оролцов.

“Бизнес ба боломж” сэдэвт энэхүү уулзалт нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын шийдэлд хүрэх чухал алхам боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна