Утас : 70101660

ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХ ОЛОН УЛСЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Админ
2025/11/11

May be an image of speaker, newsroom, dais and textУлаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилгоор зохион байгуулсан “Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн” нээгдлээ.

May be an image of text

Энэхүү уралдаанд 21 улсын 43 мэргэжлийн баг оролцсоноос хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Тэдний боловсруулсан бүтээлийг 11 дүгээр сарын 11-ээс 14-ний өдрүүдэд олон нийтэд дэлгэн үзүүлж, шилдэг багуудыг удахгүй зарлах юм.

May be an image of television, map and text

“Хүннү хот”-ын төлөвлөлт нь тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан, ухаалаг болон ногоон технологийн шийдэлтэй, Монголын түүх, соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан шинэ үеийн дагуул хотын загвар бүтээх зорилготой юм.

May be an image of one or more people and text

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна