Утас : 70101660

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 27-Р ХОРООНЫ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦНЫ ИРГЭДЭД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Админ
2025/11/18

Өнөөдөр /2025.11.18/ Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны Иргэний танхимд тус хороонд байрлах 1-12, 2-12 дугаар байр, 2А байр болон Махны-16 дугаар байрны иргэд, оршин суугчидтай нэгдсэн уулзалт зохион байгуулав. Тус байршлуудын ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2016, 2017 онд гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар амьдрах орчин нөхцөл маш хүндрэлтэй байна.

May be an image of studying and text

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/1060 тоот захирамжаар эдгээр байршлууд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д хариуцуулан шилжүүлсэн. Уулзалтын үеэр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган дахин барих үйл ажиллагааны үе шат, "Улаанбаатар орон сууцжуулалт"ХХК-ийн гүйцэтгэх ажлын дараалал, эрх зүйн үндэслэл зэрэг мэдээллийг иргэдэд танилцуулж, тэдний санал, байр суурийг сонсож, асуултуудад хариуллаа.

May be an image of one or more people, crowd and text

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна