"Хотын дахин төлөвлөлт асуудал ба шийдэл" нээлттэй хэлэлцүүлэг 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, төр болон хувийн хэвшлийг хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.



Хэлэлцүүлэг 3 үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр үе шатанд Хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, НОБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Золжаргал, "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн нар илтгэл тавьж, дахин төлөвлөлтийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан бол хоёрдугаар үе шатанд ОБЕГ, НОБГ, НЦУГ-аас холбогдох албаныхан ирж газар хөдлөлтийн давтамж статистик мэдээлэл, гэмт хэрэг гаралтаас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг өгсөн юм. Харин гуравдугаар үе шатанд иргэд оршин суугчид нээлттэй асууж, холбогдох алба хаагчдаас хариулт авлаа.



Мөн энэхүү хэлэлцүүлэгт нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнууд, анхан шатны нэгжүүд болох хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнууд оролцлоо.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна