
Толгойт дэд төвийн иргэд болон хороодын албан хаагчдад дэд төвийн барилга угсралтын ажлын явц, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн танилцуулга, мөн жижиг дунд үйлдвэрлэл, нийгмийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжиж буй үйл ажиллагааг танилцуулах уулзалт өнөөдөр Толгойт Бизнес инкубатор сургалтын төд болж өндөрлөлөө.

Манай байгууллагын зүгээс дэд төвийн асуудлаар иргэдээс үе шаттай судалгаа авах уулзалт зохион байгуулах ажлыг эрчимжүүлээд байгаа. Мөн тус сургалтын төв дээр тогтмол алба хаагч ажиллуулах, иргэдийг мэдээллээр хангах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна