1958 онд суурь нь тавигдаж 1960-иад онд ашиглалтанд орсон БЗД-ийн 16-р хорооны 21, 22 дугаар хорооны иргэд, оршин суугчидтай "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн холбогдох хэлтсийн алба хаагчид уулзалт хийлээ. Уулзалтад 60 гаруй оршин суугч оролцож, санал бодлоо солилцож, нэгдсэн мэдээлэл авсан юм.


Иргэдийн зүгээс "Байр нь сууриасаа ялзарч, багахан газар хөдлөхөд шууд нурах нөхцөл байдалтай байгаа. Айгаад Онцгой байдалд хүртэл бичиг өгсөн. Харамсалтай нь барилгын компаниуд сонирхож орж ирдэг ч дорвитой шийдэлд хүрэхгүй өдийг хүрлээ" гэдгийг онцолж байв.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна