Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын танилцуулга” мэдээллийн цаг 2026 оны 4 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цогцолбор барилгын “А” блок, Хүндэтгэлийн танхим, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын ерөнхий газар болон холбогдох заалуудад зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотод 2025-2028 оны хооронд хэрэгжүүлэх мега төслүүдийн танилцуулга, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явц, цаашдын төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, Нэгдсэн төслийн удирдлагын газрын захирал Э.Түвшинжаргал Улаанбаатар хотын 2025-2028 онд хэрэгжүүлэх мега төслүүдийн ерөнхий төлөвлөлтийг танилцуулсан бол Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Туулын хурдны зам ОНӨААТҮГ-ын захирал Т.Батзориг нар Туулын хурдны замын төслийн явц, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна