Утас : 70101660

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮД

Админ
2026/04/13

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Өнөөдрийн Нийслэлийн шуурхай хуралдаанаар дараах гол асуудлуудыг хэлэлцэж, хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
Ажлын цагийн шинэ зохицуулалт 

1. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ажлын 4 хоногт шилжихээр боллоо.

2. Төсвийн хэмнэлт ба хөрөнгө оруулалт 
Тендерийн үйл ажиллагаанаас нийт 15.5 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн байна. Энэхүү хөрөнгийг үр ашигтай төслүүдэд зарцуулна.

3. Хот тохижилт, Ногоон байгууламж 
• Хотын хэмжээнд бут сөөг, нэг наст цэцэг, зүлэг тарих ажлыг эхлүүлнэ.
• Зам засвар, арчлалтын ажлуудыг эрчимжүүлж, өнгө үзэмжийг сайжруулна.

4. Хөдөлгөөний аюулгүй байдал 
Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор мопед, суррон зэрэг техникжсэн моторт хэрэгслүүдийг аюулгүйн зурвасаар зорчуулах зохицуулалт хийгдэнэ.

5. Нийгмийн халамж
Ахмадын амралт, сувиллын төвүүдийн бэлтгэл ажлыг дүүрэг бүр хангаж, хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

                      </div>
        </div>
        <!-- COMMENT AREA -->
                <div class=

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна