Өнөөдөр /2026.04.14/ Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-иас дараах байршлуудын төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудад батламж гардууллаа.
Тодруулбал, “Пинк Таур Бюлдинг” ХХК-д Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31, 33 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах батламж, “Түшиг Багана” ХХК-д Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр орон сууцны барилгыг дахин барилгажуулах батламжийг тус тус олгов.

Төсөл хэрэгжүүлэгчийг Үнэлгээний хорооны шийдвэрээр сонгон шалгаруулдаг бөгөөд тус хороо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Улаанбаатар орон сууцжуулалт ХХК болон сууц өмчлөгчдийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй ажиллаж, оролцогчдын материалыг саналын тэгш эрхийн үндсэн дээр хараат бусаар үнэлж шийдвэр гаргадаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна