Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны дахин төлөвлөлтийн хүрээнд өнөөдөр /2024.04.15/ оршин суугчдын төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгч “Хан Буурал” ХХК болон Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн төлөөлөл хамтран уулзалт зохион байгуулав.

Тус байршлын шинээр баригдах орон сууцны барилгын эскиз зураг ойрын хугацаанд батлагдах тул оршин суугчдыг түр хүлээцтэй хандаж, батлагдсаны дараа дахин гурван талт уулзалт зохион байгуулан хоёр болон гурван талт гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр боллоо. Мөн сонгон шалгаруулалтын явц, Үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотой оршин суугчдын асуултад нэгдсэн байдлаар тодруулга өгч, шаардлагатай мэдээллээр хангахыг мэдэгдэв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна