Утас : 70101660

Сонгинохайрхан дүүрэгт дахин төлөвлөлтийн төслүүдийн явц, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо

Админ
2026/04/16

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн газрын дарга Б.Пүрэвсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Ж.Балжинням болон тус дүүрэгт хэрэгжиж эхэлсэн дахин төлөвлөлтийн төслүүдийн төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл хамтран төслүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

бичвэр нарын зураг байж магад

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-4 дүгээр байрны төсөл хэрэгжүүлэгч “Гартаам Агат” ХХК, СТ-1, 2, 3 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгч “Престиж Трейд” ХХК, 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгч “Мөнх Ариун Булаг” ХХК, 27 дугаар хорооны 33 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгч “БМНС” ХХК, мөн тус хорооны Махны-16 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгч “Чанад Түншлэл” ХХК-ийн төлөөлөл оролцов.

нэг буюу түүнээс олон хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын үеэр ашиглалтын шаардлага хангахгүй 3-5 давхар барилгыг буулган дахин төлөвлөхөд барилгын давхар, оршин суугчдын тоо нэмэгдэж, хүн амын нягтаршил өсөхийн зэрэгцээ инженерийн болон нийгмийн дэд бүтцийн ачаалал нэмэгдэх асуудлыг Засаг даргын орлогч Д.Хосбаяр онцлон авч үзлээ. Ялангуяа 18, 19 дүгээр хороодод хүн амын төвлөрөл өндөр байгаа тул дахин төлөвлөлтийг нягтаршлын тооцоонд үндэслэн төлөвлөх, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах чиглэлд онцгой анхаарах шаардлагатайг дурдсан билээ.

"УЛААНБААТАР УЛААНБААТАРОРОН OPOH СУУЦЖУУЛАЛТ" XXK O 5" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Цаашид талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, мэдээлэл солилцоог шуурхай зохион байгуулах, төслүүдийн хэрэгжилтийг уялдуулах чиглэлээр нэгдсэн байр суурьт хүрч, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг идэвх санаачилгатай ажиллахыг уриаллаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр “Дүүргийн зүгээс дахин төлөвлөлтийн төслүүдийг дэмжиж байгаа бөгөөд боломжит хэмжээнд боломжит тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэв.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна