Утас : 70101660

#Барилгын_компани: Иргэдтэй хэлцэлд орж чадахгүйгээс болж төслийн ажил гацаж, графикт хугацаандаа төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсдэг

Админ
2026/08/12

Барилгын ажил нь зогсонги байдалд орсон “IDC” ХХК, шинээр төсөл хэрэгжүүлэгч “Такай хөгжил констракшн” ХХК, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэлцлийн гурван талт уулзалт маргааш болно. Тэгвэл өнөөдөр иргэдэд гурван талт гэрээ, үл маргах журмаар өгөх мкв талбайн асуудал, барилга угсралтын ажлын үргэлжлэх хугацаа зэрэг мэдээллийг өгч ажиллалаа.

Дахин төлөвлөлтийн өнгөрсөнд үүссэн маргаан асуудал бүх дүүрэгт бий. Тэгэхээр хохирсон иргэдийг нэмж хохироохгүй байх, асуудлыг нэг талдаа цаг алдахгүй гаргах гэдэг маш чухал.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба "УЛААНБААТАРо OPOH УЛААНБААТАРОРОН D D СУУЦЖУЧЛАЛТ" XXK" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Оршин суугчид: Өмнөх компани дээр эдийн засгийн чадавхгүй, барилгынхаа шавийг ч тавьж эхлээгүй байж захиалга авсан зэрэг асуудал үүссэн. Хариуцлагагүй компаниас болж 5, 6 жил бид хохирсон. Дахин барилгын компаниудад итгэх итгэл алдраад байна. Тиймээс “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК яг баталгаа болж чадах уу?. Төсөл хэрэгжүүлэгч компани даатгалтай юу?. Цаг үеийн нөхцөл байдал, бензин тос гээд хүндрэлүүд гарч байгаа учир эрсдлээ сайн тооцоолж үзсэн үү гэж асуумаар байна.

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс, ширээ, гэрэлтүүлэг ба бичвэр нарын зураг байж магад

Төсөл хэрэгжүүлэгч компани: Дийлэнх барилгын материалаа манай улс дотооддоо үйлдвэрлэдэг болсон нь сайшаалтай. Энэ бүхэн эрсдлийг давахад чухал үзүүлэлт болж байна.
Иргэдтэй зөвшилцөлд хүрсний дараа бид бүхэн ажлын график төлөвлөгөөгөө гаргаж ажиллана. Тиймээс иргэд нэгдсэн шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Одоогийн энэ гацсан барилга 10 давхар цутгагдаж, 6 давхар зогсонги байдалд байгаа. Тиймээс хүйтрэхээс өмнө барилгын ажлыг эхлүүлж, адаглаад дулаанаа авчихая гэсэн дотоод график төлөвлөгөөгөөр төслийн ажилруу орохоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Гагцхүү оршин суугчид та бүхэн хоёр болон гурван талт гэрээгээ хийж, харилцан зөвшилцөлд цаг алдалгүй хүрмээр байна.
Мөн 22 иргэний асуудал нэгдүгээрт тул түрээсийн мөнгө төгрөгний асуудлыг нэн түрүүнд шийд гэж “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК үүрэг болгосон. Тиймээс санхүүгийн тооцооллоо хийгээд энэ төслийг амжилттай дуусгая аа л гэж зорьж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна