7 ДАВХАР ГЭДЭГ АСУУДЛААС БОЛЖ СУУЦ ӨМЧЛӨГЧИД БИД ХОХИРЧ БАЙНА:
ЧД-ийн СӨХ-ны төлөөлөл: 2015-2019 онд хүн амьдарч болохгүй гэдэг дүгнэлттэй байрны оршин суугчдын амьдрах эрх зөрчигдсөөр байна. Бага тойргийн байршлыг 7 давхраар хязгаарласантай холбоотой иргэд бид гомдолтой байна. Өндрийн хязгаарлалт тогтоосон нь ялгаварлан гадуурхалт, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Бид яагаад орчин үеийн, өндөр сайхан орон сууцанд амьдарч болохгүй юм бэ?. Дахин төлөвлөлтийн ажилд төр оролцож байгаад баяртай байна. Гэвч энэ 7 давхар гэсэн асуудлаа нэг талдаа гаргаж өгнө үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна